Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ХӨСҮТ-ийн cүрьеэгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилтан, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх, дайчлан ажиллах хүний нөөцийн бэлэн байдлал,  ажлын орчныг сайжруулах цахим уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтаар цар тахлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээг иргэдэд хэрхэн хүртээмжтэй чанартай, аюулгүй, мөн сүрьеэгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан өөрсдийгөө коронавируст халдвар (ковид-19)-т өртөхөөс сэргийлэх, хамгаалах, хяналтыг сайжруулж ажиллахыг зөвлөлдлөө.