Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “өрх бүрт нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох тогтоолын төслийг боловсруулж, өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Энэхүү тэтгэлэгийн санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгаж ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулна хэмээсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар өөрийн цахим хуудаснаа ийн мэдээлжээ. Тэрээр : Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчлөнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлан хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу? Диктатортай болчихсон уу?" гэжээ.