Цаг үеийн мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Гэвч энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Төрийн санд оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчилнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол Улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу. Диктатортай болчихсон уу" гэсэн хариултыг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. 

Өнөөдөр /2021.01.10/ 19:35 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаар МҮОНТ-д ярилцлага өглөө. Тэрээр хэлэхдээ "Оффшор ярихаар сандраад байгаа хүмүүсийн дансан дахь нууц мөнгө хэвээр байгаа байх. Жишээ нь та нэг нууц мөнгөтэй байлаа гэж бодъё. Тэгсэн ерөнхийлөгч оффшороос мөнгө оруулж ирнэ гэнгүүт дансаа шалгатал мөнгө байж байвал оффшорын мөнгө орж ирээгүй байна гэж ярьж байгаа болов уу. Хамгийн их сандарч байгаа хүмүүс өөрсдөө оффшор мөнгөтэй холбоотой байх

Оффшор дахь мөнгийг Монгол банкны данс руу оруулаач гэдэг тогтоол өргөн барьсан. Хууль бус мөнгө гэдгийг нь хуулиар тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Хулгайлагдсан мөнгөөр төсвийн алдагдлыг хаагаад байж болохгүй. Энэ бол цар тахалтай холбоотой асуудлыг шийдэх Монголчуудын мөнгө" гэлээ.