Цаг үеийн мэдээ

"Токио-2020" олимпийн наадам эхлэхэд 192 хоног үлдээд буй. Өчигдөр /2021.01.11/ жүдо, бокс, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн нийт 150 гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг, тамирчид Олон улсын "Найрамдал" төвд олимпийн бэлтгэл сургуулилтаа базаахаар гарлаа. Үндэсний шигшээ багийн тамирчид нь халдвараас урьдчилан сэргийлэх журмыг чанд баримтлан, хатуу сахилга бат, зохион байгуулалттайгаар бэлтгэлдээ хамрагдах юм. Баг тамирчдыг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар үдлээ.