Цаг үеийн мэдээ

Сэтгүүлч: -Шууд асууя. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно.  Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу?

Хуульч: -Эрхтэй.  Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд  “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж байгаа шүү дээ.  Одоогийн Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн өмнөх өөрчлөгдсөн заалтаар сонгогдсон Ерөнхийлөгч.

Хамгийн товчхондоо бол одоо “50 нас хүрсэн хүнийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг анх удаа хэрэглэж 2021 онд сонгууль явуулна. Тэгэхээр парламентад суудалтай нам, намууд эвсч энэ болзлыг хангасан хэнийг ч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх, дэвших эрхтэй. Х.Баттулга гэж хүн нэр дэвшиж, сонгогдох эрхтэй.

Хуульч Д.Миеэгомбо

"Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй" ярилцлагаас