Цаг үеийн мэдээ

Бид энэ булангаараа монголын  хөгжмийн орчинд гарч ирсэн ирээдүйтэй залуу артистуудыг олонд таниулах зорилготой юм.  Тэгвэл энэ удаа шинэ үеийн урлагийн талбарт тэр дундаа, амьд хөгжмийн салбарт хүч түрэн орж ирж байгаа өсөх ирээдүйтэй залуу хамтлаг болох Контур-ын дуучин, үүсгэн байгуулагч  Марк-тай ярилцлаа.

Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе

Сайн, сайн байна уу? Таньд ч бас

Манай уншигчдад өөрийнхөө талаар товчхон танилцуулж өгөөч

Намайг Марк гэхэд болно оо. Контур хамтлагын ахлагч, үүсгэн байгуулагч. Одоо МУИС-ийн оюутан. 80% мэдрэмж 15% чөтгөр 5%-л хүн.

Их сонирхолтой хариулт байна. Контур хамтлаг үүсгэн байгуулагдаад хэр удаж байгаа вэ?

2020 оны 5сарын 17нд байгуулагдсан, үнэхээр удаагүй ээ. Гэхдээ хурдацтай хөгжиж байгаадаа сэтгэл хангалуун байгаа шүү.

Тийм байсан шүү. Хурдан хугацаанд чамлахааргүй олон фэнтэй болсон байсан. Одоогоор бие дааж гаргасан уран бүтээл байгаа юу?

Фэнтэй болох хэмжээнд том болсон гэхээр сонирхолтой л юм баярлалаа. Байгаа, 2 мэдэхэд гэх дуугаа цацсан байгаа.

Контур хамтлаг хэдэн гишүүнтэй вэ? Мөн амьд хөгжмиййн аль чиглэлээр бүтээлүүдээ гаргаж байгаа вэ?

6н гишүүнтэй. Чингүн, Номин-Эрдэнэ, Тод-Эрдэнэ, Ганбаяр, Төгөлдөр тэгээд миний бие. Post-punk, Hard rock, nь metal гэхдээ бас өөр ямар урсгал ч орж ирэх юм билээ.

 

 

Цаашдын зорилго уран бүтээлийн төлвөлгөө юу вэ?

Нийгэмрүүгээ чиглэсэн хэд хэдэн юм хийнэ ээ. Тэгж байтал цомогийн ажил хийгдэнэ байх, бид нар юу ч сонсгож магадгүй шүү..

Танай хамтлагт урлагийн өндөр амжилт хүсье. Бидний саналыг хүлээн авч ярилцсанд баярлалаа

Баярлалаа, танай хамт олонд ч бас амжилт хүсье

 

Та бүхэнд Контур хамтлагийн ”2 Мэдэхэд”дууг хүргэж байна.