Цаг үеийн мэдээ

“Ералаш” хүүхдийн шог сэтгүүлийн уран сайхны удирдагч Борис Грачевский 72 насандаа таалал төгслөө.

Найруулагч Борис Грачевский коронавирусний халдварын улмаас эмнэлэгт хүргэгдсэн тухайгаа 12 дугаар сарын 28-нд мэдэгдсэн бөгөөд үүнээс өмнө тэрээр гэртээ эмчилгээ хийлгэж байжээ.

Грачевский 1949 оны 3 дугаар сарын 18-нд Москва хотод төрсөн юм. Тэрээр 1968 онд Калининградын механикийн техникум төгсөж, Горькийн нэрэмжит Хүүхэд, залуучуудын төв киностудид удирдах албан тушаал эрхэлжээ. Ийнхүү 1974 онд анх Борис Грачевский жүжгийн зохиолч Александр Хмеликтэй хамтран “Ералаш” хүүхдийн инээдмийн кино сэтгүүлийг гаргасн байна. Тэрээр 1974-1984 онуудын хооронд “Ералаш” киноны найруулагчаар ажиллаж, 1984 оноос хойш уг кино сэтгүүлийн уран сайхны удирдагч болсон байна.