Цаг үеийн мэдээ

Тусгай үүргийн онгоц Токио руу хөөрлөө | Zaag.MN

Бүгд найрамдах Солонгос улсаас өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 160 орчим хүн ирнэ гэж ОБЕГ-аас мэдээлсэн. Эдгээр хүмүүсийн дунд багтсан, 1986 оны залуу нас барсан гэх мэдээлэл Олон нийтийн сүлжээнд тархаад байна. Тухайн иргэн багагүй хугацаанд эх орондоо ирэх ээлжээ хүлээжээ.

Үүнтэй холбоотойгоор ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг-ээс тодруулахад тэрбээр "БНСУ-ын Сөүл хотод нас барсан иргэн нь өнөөдөр орой 19 цагт ирэх хуваарьтай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгт нэр нь багтаж тус онгоцоор ирэх байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ташаа мэдээлэл болохыг албан ёсоор хэлье.  БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4843 иргэн БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан өргөдлөө гаргаад байна. Нас барсан иргэний хувьд нутаг буцах хүсэлтээ өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан байсан" гэв.