Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Тээврийн яамнаас манай улсын “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Төв эмнэлэгт шаардлагатай 197 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын 2 аппарат хандивлав. Хөрөнгийг Хятад улсын талаас гаргасныг хоёр орны Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан хүлээн авч өнөөдөр эмнэлгийн удидлага, хамт олонд гардуулав. Энэ тусламжийг ЗХТ-ийн сайд Л.Халтарын санаачилга, хүсэлтээр шийдэн өгч байна. 

Амьсгалын аппарат хүлээлгэн өгөх ёслолд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Жан Мүшин, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, тус нийгэмлэгийн орлогч дарга бөгөөд Гамшгаас хамгаалах штабын дарга Ч.Цогтбаяр, УБТЗ-ын төв эмнэлгийн дарга С.Еркегул нар байлцав. 

Ташрамд мэдээлэхэд, "COVID-19"-ийн цар тахлын халдвар дотоодод тархаж эхлэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үеэс Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, УОК-ын даргын тушаалаар зам, тээврийн салбарт халдвараас урьдчилан сэргийлэх, талсан зогсоох үүрэгтэй Шуурхай бүлгийг ЗТХЯ-наас зохион байгуулж ажилласнаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүсэд байсан коронавирусний халдварыг богино хугцаанд таслан зогсоож, Монгол Улсын төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хэвийн байдалд орууллаа.