Цаг үеийн мэдээ

Эдийн засгийн тооцоо, судалгаан дээр үндэслэн гаргасан тайлан саяхан барууны хэвлэл, АНУ-ын ардчилсан намын сайтуудаар цацагдаж эхэллээ. Учир нь Д.Трампын эдийн засгийн хориг арга хэмжээнүүд ямар ч үр дүн байхгүй зүгээр л хогийн сав шиг үр нөлөөгүй байгааг судлаачид онцлов. Тэр ч битгий хэл БНХАУ-ын эдийн засагчид шоолж байна. Зарим хэвлэлүүд "БНХАУ-ын бизнес эрхлэгчид Трампын хориг арга хэмжээний араас зүгээр л нүүрэн дундуур нь алгадаж байна" гэх шоглосон зүйл бичжээ. Жишээ нь Хятадын "Xiaomi" брэнд АНУ-д хориг арга хэмжээнд өртөөд нийт зах зээлийн хэдэн хувийг алдсан гэж америкчууд болон Трампын дэмжигчид тооцоолсон гэдэг нь инээдтэй аж. Товчхондоо ямар ч үр дүн байхгүй хориг арга хэмжээнүүд байсан бололтой. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/01/14/business/us-ban-xiaomi-cnooc-comac-intl-hnk/index.html