Цаг үеийн мэдээ

Нэгдүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын гишүүн асан Агваансамдангийн Сүхбат 4 хүний хамтаар Ковид 19 халдварын дэглэм зөрчиж постгүй газар баталгаат бус замаар явж Халхгол суманд очсон байна.

А.Сүхбаттай хамт Хэнтий аймгийн 1, Дорнод аймгийн 2, Улаанбаатар хотын 1 иргэн явж байгаа бөгөөд эдгээр иргэдийг Халгол сумын онцгой комисс албадан тусгаарлажээ. Халдвартай бүсээс дэглэм зөрчиж ирсэн УИХ-ын гишүүн асан А.Сүхбат Халхгол сумаас хурдан адуу авахаар иржээ.