Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишраг энэ сарын 14-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн хүрээнд хийх ажлууд болон Тогтвортой хөгжлийн төлөөх олон талын оролцоотой платформ байгуулах талаар санал солилцлоо.

20 жилийн өмнө буюу 2001 оны 1 дүгээр сарын 14-нд зудын гамшгийн хор уршгийг арилгахад НҮБ-ын албан ёсны үнэлгээ хийх зорилготой хүмүүнлэгийн үйлсэд оролцож яваад Увс аймгийн Малчин суманд болсон МИ-8 нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байгаагаа талууд илэрхийлсэн байна.