Цаг үеийн мэдээ

Дорноговь аймагт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Жилдээ 1,5 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн дэд бүтцийн барилгын шав тавих ёслолын ажиллагаанд:

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх,

аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзориг,

аймгийн Засаг дарга О.Батжаргал,

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ний захирал Д.Алтанцэцэг,

БНЭУ-ын “JMC Projects India” компанийн төслийн удирдагч Санжив Кумар болон албаны бусад хүмүүс оролцжээ.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлэх ёслолын арга хэмжээнд хүндэтгэл үзүүлж хүрэлцэн ирсэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон албаны бусад хүмүүст талархсанаа илэрхийлье.Та бидний хамтран бүтээх энэ үйлдвэр Дорноговь аймагт төдийгүй Монгол Улсын хэмжээнд үр ашгаа өгөх томоохон үйлдвэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн уг үйл ажиллагааны нээлтийн үеэр онцлон тэмдэглэжээ.

 

Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ