Цаг үеийн мэдээ

УОК-ын шийдвэрээр Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэнийг татан авлаа. ОМ-7302 дугаартай нислэг Буянт-Ухаа Олон улсын нисэх  буудалд 20:44 минутанд газардсан бөгөөд Буянт-Ухаа боомт дахь Хилийн  мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллалаа.

Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлана.