Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тоо, төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав.

Талууд Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцож, тулгамдаж буй асуудлуудад Япон Улсын сайн туршлага, технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа цохон тэмдэглэсэн юм. Улмаар Элчин сайдын зүгээс энэхүү саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.