Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2021.01.16/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : "Нийт 18487 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Манай улсад 21 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1512 боллоо.

Улаанбаатар хотод 21 тохиолдол шинээр бүртгэгдсэн

4 тохиолдол нь "Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлалтад байсан гэр бүлийн хүмүүс байна.

БЗД-ийн тохижилт үйлчилгээний ажилтан 56 хүнийг шинжилгээнд хамруулахад 6 хүний шинжилгээнд халдвар илэрлээ.

БЗД-ийн 17 дугаар хорооны оршин суугч 6 хүний шинжилгээнд халдвар илэрсэн.

Мөн гэр бүлийн хавьтал болж тусгаарлагдсан хүмүүсээс халдвар илэрлээ" гэв.