Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Манай улсад 21 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 1512 боллоо. Бүх тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Эдгээр тохиолдлын 6 тохиолдол нь БЗД-ийн тохижолт үйлчилгээний компаний ажилтнуудаас илэрсэн байна. БЗД-ийн халдварын голомт өндөр идэвхтэй байна гэдгийг ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.