Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 18487 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд Улаанбаатарт 21 хүнд илэрсэн байна. 

Сүүлд батлагдсан тохиолдлууд маш хүндэрсэн үедээ илэрсэн.  Эмнэлэгт хандахгүй өвчнөө хүндрүүлээд эсвэл олон эмнэлэг дамнаж явсан, олон кабинетаар орсон, ингэхдээ дэглэм зөрчсөн байдал үүсгэж байна гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.