Цаг үеийн мэдээ

2021.01.15-ны шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчдын гудамж, Гурвалжингийн гүүрний "Жаст ойл" ШТС-ын зүүн замд Toyota Camry маркийн автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөж, жолооч эмэгтэй гэмтсэн ноцтой осол гарсан байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ үед авто замын гадаргуу хэсэг дээр халтиргаа гулгаа үүсэж, өвлийн дугуйтай байсан ч дугуйн барьцалдах чадвар мууддаг.
2021  ан гарснаас хойш гэрлийн шон мөргөх хэлбэрээр бүртгэгдсэн ноцтой зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирч, 16 хүн гэмтсэн учир жолооч та бүхэн замын болон цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалалтын бүсээ тогтмол зүүж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна