Корона вируст цар тахлын дэгдэлтийн улмаас Их дээд сургуулиуд цахим хичээлийн хөтөлбөрт шилжээд байгаа билээ.

Тэгвэл оюутнууд цахим хичээл хүртээлгүй бөгөөд зарлагатай байгаа тухай өөрсдийн бодлоо интернэт орчинд хүчтэй илэрхийлж эхэллээ.

Ээж, аавых нь ажил зогссоноос болон өөр бусад шалтгаанаас болж төлбөр төлөх чадамжгүй болсон 14000 оюутнууд болон"Монголын оюутны холбоо" энэ талаар  БШУЯ-д хандаад байна.

Мөн цахим хичээлдээ сэдгэл дундуур байгаа оюутнууд өнгөрсөн улирлын хагас төлбөрийг энэ улирал руу шилжүүлхийг хүсч байна.

Тэгвэл БШУЯ-аас оюутны сургалтын төлбөрийн тодорхой хувийг буцаан олгох эсвэл дараагийн улиралд шилжүүлэх заалт их, дээд сургуулиудад өгсөн бөгөөд  удахгүй журам гарах тухай мэдээлэл "Монголын оюутны холбоо"-д ирсэн байна.

Таны сурталчилгаа