Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос дараах мэдээллийг хүргэжээ.

АОК:" Улсын Онцгой комисс болон Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас Өмнөговь аймгийн чиглэлд уул уурхайн ээлж солилцоогоор явах иргэдийг Улаанбаатар хотод 2021 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд PCR шинжилгээнд оруулан нэг удаа ээлж солилцох шийдвэр гаргасан байна. 

Энэ дагуу 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгаас 12 ААНэгжийн нийт 287 уул уурхайн ажилчдыг гаргах ажлыг зохион байгууллаа. Үүнд: Дархан сумаас 183, Шарын гол сумаас 104 ажилчин явсан байна. Дээрх ААНэгжүүд нь УОК болон холбогдох шатны ээлж солилцох зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд юм" гэв.