Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2021.01.18/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа :  "Нийт 9115 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Үүнээс 9 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1526 боллоо" гэлээ.