Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2021.01.19/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчид "Мөнгөн гүүр" эмнэлгийн лабораторид буруу оношилгоо хийсэн эсэх талаар тодрууллаа.

Энэхүү асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасалмаа: "Мөнгөн гүүр эмнэлгийн лабораторид ирсэн өвчтөний амьдардаг байранд 2-3 халдварын тохиолдол гарсан. Ойрын хавьтлын анхны шинжилгээнд вирус илэрсэн учраас ХӨСҮТ-д  хэвтүүлсэн байгаа.

 Эмчилгээ явагдаж байгаа үед вирус илрэхгүй байх боломжтой. Ер нь хамар залгиуртаа вирус байвал илрэнэ байхгүй бол илрэхгүй байж болно. Одоо өвчтний биеийн байдал сайн байгаа" гэлээ.