Цаг үеийн мэдээ

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, зургаадугаар бичил хорооллын 19 дүгээр байрны оршин суугчдаас коронавирусийн халдвар батлагдсан.

Иймд Баянгол дүүргийн явуулын баг тус байрны гурван орц, ойролцоох 7-3 байрны оршин суугчид, мөн хорооны ажилчид, СӨХ, конторын ажилчид зэрэг нийт 450 иргэнийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж дууссан талаар Баянгол дүүргийн шуурхай штабаас мэдээллээ.