Цаг үеийн мэдээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж байгаа "DUBAI PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\ баг тэмцээний эхний 3 өдрийн дараах байдлаар  БНХАУ-ын 4AM багтай онооны тэнцүүгээр зэрэглэлээрээ 2-т бичигдэж байна. Мөн өчигдрийн үнэ цэнэтэй тоглогчоор ( ZeusZyoll ) Б.Золбоот нэрлэгдсэн.

Өнөөдөр багууд шийдвэрлэх тоглолтоо хийсний дараагаар тус тэмцээний ялагч тодорхой болох юм. Өнөөдрийн тоглолтуудыг "Zeus" багийн албан ёсны фейсбүүк хуудас болох ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\ монгол тайлбартайгаар үзэх боломжтой.

"Dubai PUBG mobile global championship" тэмцээнд 16 баг оролцож буй бөгөөд тэмцээний нийт шагналын сан 2,000,000 ам.доллар юм.