Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Еншөөв багийн “Дунд дөрвөлж” гэдэг газар тус сумын харьяат иргэн Л нь нэгдүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчим фермийн аж ахуй дээрх байрнаасаа явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 26-ны өдрийн 10:50 цагт ОБЕГ хүлээн авчээ.

“Цант” фермийн малчин Л/53 настай, эрэгтэй/ нь нэгдүгээр сарын 23-ны өдөр тус аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн “Чулуутын бригад” гэдэг газар нутагладаг малчин Б гэдэг айлд мал маллахаар очсон байна гэж Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч 01.27-ны өдрийн 13:33 цагт Онцгой байдлын хэлтэст мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.