Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 27-ны өдрийн 19:14 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:20 цагт очиж, иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраажээ.

Уг гал түймрээс Б /13 настай, эрэгтэй/, А /9 настай, эмэгтэй/, М /5 настай, эмэгтэй/, А /2 настай, эмэгтэй/, З /7 сартай, эмэгтэй/ нарын амь насыг авран хамгаалсан байна.