Цаг үеийн мэдээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ж.Байдены гадаад бодлого, хэрэгжилтийн асуудал дээр ажиллаж буй. Тэгвэл тэрээр ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн А.Навальнытай холбоотой АНУ-ын зүгээс ямар арга хэмжээ авах талаар байр сууриа илэрхийллээ. Э.Блинкены анхны хэвлэлийн хурал дээр ОХУ дахь хүний эрхийн асуудлыг онцлон авч ярьсан нь цаашид ОХУ-ын эсрэг бодлого явуулна гэдгээ ч сануулж буй. А.Навальныг хордуулсан хэргийг олон улсын шинжээчид болон шүүх дээр асуудалд хүнлэг хүний эрхийг хамгаалсан өнцгөөс дахин харах ёстой талаар тэрээр хэлсэн юм. Сүүлийн дөрвөн жил тайван байсан АНУ-ын гадаад бодлого ийнхүү эргэн "бусдын хэрэг болгонд хошуу дүрдэг" зангаараа дэлхий нийтэд өөрсдийгөө Ж.Байден зарлаж байх шиг байна.

Эх сурвалж: https://www.cnbc.com/2021/01/27/secretary-of-state-blinken-takes-aim-at-russias-treatment-of-opposition-leader-navalny.html