Цаг үеийн мэдээ

Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр барьж байгуулах ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэх харилцааг уг хуулиар зохицуулна.

Тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх хугацаанд хууль хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Үйлдвэрийг 2025 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл