Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Улаанбаатар хотод 25 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1692 боллоо. 

Батлагдсан 25 тохиолдлын 4 нь  "X апартмент 1" байрнаас бүртгэгдсэн. Тус байрны оршин суугчид болон СӨХ-ийн ажилчид нийт 128 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулахад тухайн байрны СӨХ-ийн 4 ажилтнаас ковидын эерэг тохиолдол бүртгэгдсэн байна. Ийнхүү тус голомтоос нийт 5 тохиолдол бүртгэгдсэн гэдгийг ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.