Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Улаанбаатар хотод 25 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1692 боллоо. 

Батлагдсан 25 тохиолдлын нэг тохиолдол нь Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу хүнс тээвэрлэж явсан жолоочоос илэрсэн байна. Дархан-Уул аймгийн шалган нэвтрүүлэх цэг дээр түргэвчилсэн тестээр ЭЕРЭГ гарсан бөгөөд PCR шинжилгээгээр баталгаажуулахад Коронавирусний халдвар авсан нь батлагдсан байна. Орон нутгийн удирдлагууд шалган нэвтрүүлэх цэг дээр сайн ажиллаж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.