Цаг үеийн мэдээ

ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалааг болиулах саналыг Шадар сайдад хүргүүлэх болсноо мэдэгдсэн. Олон нийтийн сүлжээгээр "НӨАТ-ын Сугалаа"-нд луйвар гардаг, шударга зохион байгуулагддаггүй гэлцэх. Тэгвэл бид энэ асуудлын талаар тодруулахад ШӨХТГ-ын ажилтан дараах хариултыг өглөө.

Тэрбээр "НӨАТ-ын буцаан олголтыг иргэд авч хэвших, аж ахуйн нэгжүүд татварын баримтын буцаалтыг олгож хэвших үүднээс НӨАТ-ын сугалааг зохион байгуулах болсон. Өнөөдөр иргэн бүр НӨАТ-ын буцаан олголтоо авдаг, авах ёстойгоо мэддэг болсон. Тиймээс НӨАТ-ын сугалааг үргэлжлүүлэн зохион байгуулах шаардлагагүй гэж үзэж болиулах саналыг Шадар сайдад хүргэхээр болсон. НӨАТ-ын сугалааг зохион байгуулахдаа хамаарал бүхий ажилчид хууль бусаар хонжвор авдаг гэх буруу ойлголт байна. Одоогоор ийнхүү дүгнэхэд эрт байгаа ба хяналт шалгалтын хариу гараагүй байна" гэлээ.