Цаг үеийн мэдээ

УИХ авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар үзэл бодлоо хэллээ.

Тэрээр: "Ерөнхийлөгчийн тавьсан гурван хоригийг бүгдийг нь хүлээж авч болохгүй. Яагаад Авлигатай тэмцэх газрын хуулийг Үндсэн хуультай холбогдуулан өөрчилж болдоггүй юм. Яагаад нэг хүний харцаар бүтэн байгууллага ажиллаж байх ёстой юм. УИХ томилгооны сонсгол хийнэ. Сая үг хэлэхдээ оффшор дансны мөнгийг оруулаад ирсэн байхад Ч.Хүрэлбаатар ард түмэнд хэлээгүй юм шиг юм ярьчихлаа. Монгол Улсын төрийн сан байдаг. Оффшортой холбоотой нэг ч төгрөг, цент ч орж ирээгүй. Ерөнхийлөгчийн ярьж байгаа бүгд худал. Оффшор данснаас Төрийн сангийн Монголбанкны долларын болон төгрөгийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй. Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж ирж, ард түмэнд тараана гэсэн амлалтаа бодоод худал ярьж болохгүй" гэлээ.