Цаг үеийн мэдээ

УИХ авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ-н гишүүн Ч.Хүрэлбаатарын дурдсан асуудалд хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн тавьсан хориг ч биш хууль чинь өөрөө анхнаасаа буруу явсан шүү дээ. Би одоо л ойлгож байна. Нью-Йоркийн шүүхэд өгсөн нэхэмжлэлийг хэн буцаасан юм бэ. 1-р сарын 29-ний өдөр буцаагаад У.Хүрэлсүх 20-ны өдөр огцрох өргөдлөө өгсөн. Оффшор бүсээс мөнгө орж ирээгүй юм байж.  Орж ирэх замыг нь та нар  хаасан байна шүү дээ" гэлээ.