Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн аравдугаар сард Польш улсад үр хөндөлтийн асуудлыг хуульчилж байгаатай холбогдуулан иргэд эсэргүүцэн жагсаал хийж, дэмжиж байсан иргэд ч баяр хөөр болж байв. Хоёр талаас нь харах учиртай гэдгийг одоо ч эрх баригчид нь хэлсээр байгаа. Ургийн гажигтай жирэмслэлтийг зогсоохыг хориглосон буюу тухайн гажигтай ургийг заавал төрүүлж байх хуулийн зүйл заалт бүхий хуулийн төслийг зарим иргэд шүүмжилж, европын холбооны хүний эрхийг дээдэлдэг байгууллагуудад хандахаар болж байгаа аж. Өөрөөр хэлбэл ураг гажигтай бас хөгжлийн бэрхшээлтэй бол шууд л төрүүлж ээж нь эрсдэл дааж, эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад насан туршдаа тухайн хүүхдийг асрах гээд олон асуудал үүсэх талаар иргэд эсрэг байр суурьтай байна. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/01/28/europe/poland-abortion-restrictions-law-intl-hnk/index.html