Цаг үеийн мэдээ

Image may contain: 1 person

“Ковид-19 цар тахлын үед МҮЭ-ийн холбооноос авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэлт” цахим сургалт /2021.01.28/ боллоо. 

Уг сургалтаар "Коронавирусын /covid-19/ цар тахлын үед МҮЭ-ийн холбооноос авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэлт" сэдвээр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Коронавирусын цар тахлаас сэргийлэх болон байгууллага дээр гарсан үеийн эрүүл, аюулгүй ажиллагаа сэдвээр М.Ганаа, МҮЭ-ийн холбооны ордонд коронавируст /covid-19/ халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний журмын талаар Б.Насанжаргал тус тус мэдээлэл хийж цар тахлын үед яаралтай авах арга хэмжээний талаарх видео шторк үзүүлж танилцууллаа. 

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн ХАБЭА-н зөвлөл, Халдвараас сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийн асуудал хариуцсан Ажлын хэсгийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаас МҮЭ-ийн холбооны ордонд Коронавируст /COVID-19/ халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний журам баталсан бөгөөд энэ хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулжээ.

 

Эх сурвалж: Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо