Цаг үеийн мэдээ

Монголын Бартендэрүүдийн Холбоо (МБХ)-оос өөрийн үйл ажиллагааны хүрээнд Монгол улсдаа анх удаа Монголын Бартендерийн Онлайн Аваргаа 2021 оны 2-р сард шалгаруулах гэж байна. Дэлхий дахинд тархаад байгаа цар тахлаас үүдэн цахим хэлбэрээр явуулж буй уг тэмцээнийг олон улсын бартендерийн тэмцээний шүүгч нар шүүж байгаа нь Монголын бартендерүүдийн хувьд түүхэн үйл явдал болж байна. Уг тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд: 

No description available.

1. IBA-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Макаогийн Бартендерийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч: BRUNO Santos

2. Кипр Улсын Бартендерийн Клубын Ерөнхийлөгч, Анатолиа дахь Бартендерийн Эвслийн Ерөнхийлөгч, OZ Consulting захирал, Олон Улсын тэмцээний шүүгч: OZGUR Ayata  

3. Олон Улсын Бартендерийн Тэмцээний Аварга, Итали Улсын Бартендерийн Тэмцээний Аварга, CF Party (International High Class Party) захирал: FRANCO Cruder

4. MBA-ын ТУЗ-ийн гишүүн, Монголын мэргэжлийн холимог ундаа найруулагчдын холбоо ТББ тэргүүн: Э.Ганзориг

Хөндлөнгийн шүүгч:

5. MBA-ын Ерөнхий нарийн бичгийн дарга: Г.Нямзаяа

6. MBA-ын ТУЗ-ийн дарга: Б. Андаа нар ажиллах юм байна. 

No description available.

Цаашид жил бүр уламжлал болгон цахим хэлбэрээр зохион байгуулагдах уг тэмцээнд энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 32 бартендер оролцохоор бүртгүүлжээ. 

Энэ тэмцээн нь Монголын зочлох үйлчилгээний салбар дахь бартендерүүдийн ур чадварыг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, холимог ундааны соёлыг зохих ёсоор олонд хүргэх болон бартендерээр ажиллаж буй залуусын хувь хүний хөгжилд ихээхэн ач холбогдолтой гэж тус салбарынхан үзэж байна. 

“Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр "Силк Рөүт" ХХК, ивээн тэтгэгчээр "Наран Пүүдс" ХХК оролцож байгаа бөгөөд хэдийгээр Ковид 19-тэй холбоотойгоор эдийн засгийн бэрхшээлийг ААН-үүд  туулж байгаа ч бартендерүүдээ цаг ямагт дэмжин ажилладаг байгууллагууддаа талархаж байна” гэж зохион байгуулагчид ярив.