Цаг үеийн мэдээ

Монгол Улсын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн ТЭЗҮ энэ оны ЭХНИЙ УЛИРАЛД бэлэн болно. Энэ талаар буюу Сибирийн хүч II төслийн талаар Газпромын дарга Алексей Миллер ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд танилцуулсан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Эдийн засгийн урьдчилсан судалгааг хийж үзэхэд энэ төсөл техникийн хувьд хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг бид бүрэн баталж чадна гэж мэдэгджээ.