Цаг үеийн мэдээ

Алдарт Бийтлез хамтлагийн дуучин Жонн Ленноний гэргий Ёоко Оно өнөөдөр 88 насыг зооглож байна.

Тэгвэл та түүний тухай мэдэх үү?
 Тэрээр 1933 оны 2-р сарын 18-нд Японы Токио хотод төржээ.
Түүний эцгийг Еисүкэ Оно, ээжийг нь Исоко Оно гэдэг юм.
Ёоко Оно гэдэг нь Японоор “Далайн хүүхэд” гэсэн утгатай аж.
 Ёоко Оно багаасаа буюу 4 настайгаасаа хөгжим сонирхож эхэлсэн ба 12 нас хүртлээ төгөлдөр хуур заалгадаг байжээ.
 Японд Оно Японы язгууртнуудын хүүхдүүдэд зориулсан нэр хүндтэй сургуульд сурсан юм.
Төгсөөд Гакүшюиний их сургуулийн философийн хөтөлбөрт хамрагдсан анхны эмэгтэй эмэгтэй болсон ч хоёрхон улирал суралцав.
1964 онд Оно нэгэн үйлдлийн урлаг (Performance art) толилуулсан нь "Cut piece" юм. Оно тайзан дээр сууж, үзэгчид хүрч ирээд түүний хувцасны хэсгийг хайчаар тасдах аж. Энэ нь хүйсийн тэгш байдалтай холбоо бүхий үзүүлбэр ажээ.
Өдгөө ч Ёоко Оно-гийн санаачилсан "Cut Piece" гэх үйлдлийн урлаг тайзан дээр тавигдсаар байгаа билээ.
 Тэрээр 1966 онд Лондон хотод Жон Леннон-той танилцсан бөгөөд 1969 онд хуримаа хийсэн юм.
Оно, Леннон хоёр бал сараараа зочид буудлын ороо энх тайвныг уриалсан самбараар хүрээлж хэвтэлт зохион байгуулжээ. (Эсэргүүцэлийн "суулт" гэж байдагтай адилтгаж хэвтэлт гэж нэрлэсэн юм).
Тухайн үед Вьетнамын дайн өрнөж байсан ба энэ нь дэлхийд энх тайвныг уриалсан үйлдэл юм.
 Ёоко Оно 2 хүүхэдтэй юм. Анхны охиныг нь Киоко Чан Кокс, бага хүүг нь Шон Таро Оно Леннон гэдэг юм.
Хүү Шон Таро Оно Леннон нь ч мөн адил дуучин, хөгжмийн зохиолч юм.
Оно 1971 онд албан бус Орчин үеийн урлагийн музей үзэсгэлэн гаргахаа зарлаж, ирсэн зочдоо нисэж буй ялааг дагахыг санал болгож байжээ.
Оно Леннонтой хамтарсан “Double Fantasy” нэртэй хөгжмийн цомог 1980 онд гаргав.
 Харамсалтай нь энэ нь Ленноныг нас барахаасаа өмнө гаргасан сүүлчийн цомог байв.
Энэ цомог нь 1982 онд Grammy Awards авж байв. Үүний дараа 2000 онд Оно энэ шагналыг дахиж авсан билээ.
1992 онд Оно өөрийн бүх дууг нэгтгэсэн цомог гаргасан бөгөөд үүнийгээ Onobox гэж нэрлэсэн байна.
Талийгаач нөхрийнхөө хүндэтгэлд зориулж Оно 2007 онд “Imagine Peace Tower” цамхгийг босгосон байна.
Тэрээр феминист үзэлтэн гэдгээрээ алдартай ч Оно байгаль орчны төлөө тэмцэгч нэгэн юм. Оно хүү Шон, Роберт Де Ниро, Леди Гага, Пол Маккартни зэрэг одуудын дэмжлэгтэйгээр байгаль орчныг хамгаалах санаачилга гарган уран бүтээлчдийн фракц байгуулж байжээ.
 Оно 82 насныхаа төрсөн өдрөөр дуучин Антоний Хегартри, хөгжмийн зохиолч Жон Зорн нартай хамтарсан хоёр синглэ гаргажээ. Тэрээр 1985 оны "I Love You, Earth" дууныхаа шинэ хувилбарыг бичүүлж хайр, энх тайван гэсэн хоёр зүйлээрээ урьдын адил урамшдаг хэвээр байгааг харуулжээ.
 Тэрээр номын хорхойтон бөгөөд хамгийн дуртай зохиол нь Маргарет Митчелл-ийн "Салхинд туугдагсад" юм.
 Анх Леннон Онод тамхи өгж байсан бөгөөд тэрээр 34 настай байсан аж. Мөн түүнийг 50 настайгаасаа л нүүрээ будаж эхэлсэн гэвэл та итгэх үү.
Оно өдөр бүр мөстэй усанд ордог ба энэ нь түүнийг 40 настай мэт мэдрүүлдэг гэнэ.