Цаг үеийн мэдээ

Та бүхэнд урлагийн гоо зүйн боловсрол олгох үүднээс "Эрт үеийн уран баримал"-ын тухай танилцуулж байна.

Эртний хүн чулуу, зурагт бичигт хөшөө, пайлуур уламжлал тасраагүйн зэрэгцээгээр чулуу цоолтворлож бүтэн хагас хөрөг, ингэмэл товоймол баримал, сийлмэл зэрэг урлагийн бүтээл мундахгүй арвин бий. Монголын уран барималын түүхэнд Буддын шашны холбогдолтой бүтээлүүд томоохон байр суурь эзэлдэг бөгөөд XVII зууны сүүлчээс эхлэн жинхэнэ бие даасан хөгжилдөө хүрсэн  байна. Буддын шашны эд дэлгэрэлтийн сүүлийн жилүүдэд урлагийн үндсэн төрлүүд дээр монгол сургууль буй болсон байна. Монголын уран барималын хөгжилд нөлөө бүхий шашны нэрт зүтгэлтэн, уран барималын сод бүтээлээр алдаршсан Занабазар нь тухайн үед хамаарах юм.

Өндөр гэгээн гэж алдаршсан Гомбодоржийн Занабазар /1635-1723/ бол тэр үеийн шашны нэрт зүтгэлтэн, зурхайч, анагаах ухаанч, яруу найрагч хүн юм. Тэрээр Монголын соёмбо бичгийг зохиосны дээр Монголын дүрслэх урлагийн хэд хэдэн төрөлд нөлөөлсөн сэргэн мандалтын нэг төлөөлөгч байлаа. Өнөөдрийн байдлаар бүх шинж байдал, уран чадвараараа Занабазарын бүтээл болох нь нотлогдсон 30 гаруй урлал манай музейнүүдэд байгаа бөгөөд тэдгээрийн дотроос Гандан хийдийн гол нандин Очирдарь, голын сүмийн 21 дарь эх, урлагийн музейд байдаг суварга, язгуурын бурхад ур хийцээр гойд сайхан билээ. Занабазар болон бусад монгол урчууд хүний биеийн сонгодог харьцаа дүрслэхийн гоо сайхан ухааныг заасан эртний Энэтхэгийн “Читралакшаныг” төрөлх хэлээрээ уншиж, сайн мэддэг байсан нь тэдний бүтээлээс илэрхий.  Занабазар төвдийн бурханы тэгийг амь оруулж, хүнийг дүрслэх 32 шинж, 80 тэмдэгийг бүрэн илэрхийлж, сэтгэлээ төвлөрүүлэн гүн бясалгалд орсон бурханлиг дүрийг тодруулж чадсан байдаг. Ийнхүү монгол баримал нь хүний биеийн цогцос харьцааг зөв сайхан илтгэж, энгийн төв, уян зөөлөн хөдөлгөөнтэй, үндэсний цутгавар хөөмлийн ур чадварыг дээд хэмжээгээр ашиглаж чадсанараа онцлогтой. Уран барималын олон төрөл арга хэлбэрээр бүтээгчид нь цөм Занабазарын тогтоосон монгол сургуулиа баримтлахыг эрмэлздэг байсан бөгөөд өнгөрсөн зууны сүүлчээр цамын шуумал багийн урлаг ихээхэн дэлгэрсэн байна.

Өнөө үед уран баримал нь : Орчин үед уран барималын төрөлд олон чадалтай уран бүтээлчид өөр өөрийн гэсэн өнгө төрх, сэтгэхүйн цар хүрээгээрээ өрсөлдөхүйц урлагийн үнэт бүтээл туурвисаар байна тэдгээрийн зарим бүтээлээс дурдвал: А.Даваацэрэнгийн 1989 онд бүтээсэн “Эцгийн гэрээс”, С.Дамдинжавын 1959 онд бүтээсэн

“Аавын малгай”, Монгол Улсын Төрийн шагналт, УГЗүтгэлтэн барималч Л.Болдын 2002 онд бүтээсэн “Бага хатан”, Монгол Улсын Төрийн шагналт Ц.Амгалангийн 2000 онд бүтээсэн “Заг” зэрэг бүтээлүүдийг онцлон дурдвал зохилтой. Дээрх бүтээлүүүд нь Монголын уран зургийн галерейн баримлын сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй үнэт бүтээлүүд юм.

Та бүхэн эдгээр уран бүтээлчидийн болон бусад олон бүтээлчдийн бүтээлүүдийг үзэж сонрхохыг хүсвэл Монголын уран зургийн галлерейгаар зочлоорой.

http://www.art-gallery.mn/баримал