Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Тэрбээр "Бизнес эрхэлдэг иргэд, байгууллагуудыг дэмжиж ажиллахаар төлөвлөсөн байна. ЖДҮ эрхэлдэг иргэдээ дэмжсэн шиг дэмжиж ажиллах болно. Бизнес байхгүйгээр Улаанбаатар хотын эдийн засаг сэргэхгүй. Хэн нэгэн том албан тушаалтнууд иргэдийнхээ боломжийг залгидаг үйл ажиллагааг таслан зогсоох болно. 

Улаанбаатар хот хөгжихгүй байгаа гол шалтгаан бол төсвөөс хараат байсаар ирсэнтэй холбоотой. Төсвийн шударга бус хувиарлалтаас болж улс орон эдийн засаг хөгжихгүй байгаа нь үнэн. Хөл хорио тогтоосноос хойш хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулъя.

Хөл хорио тогтоосноос хойш нийт 442300 өрх иргэнийг "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд хамрууллаа. Үүнээс 287000 өрхийг явуулын шинжилгээний баг, бусад нь шинжилгээний цэгт шинжилгээнд хамрагдсан.

Өнгөрсөн хугацаанд 7700 эмнэлгийн ажилчид, 1638 тээврийн хэрэгслээр 13128 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-г зохион байгуулснаар 126 тохиолдлыг илрүүлж цааш тархахаас сэргийлжээ. Мөн Улаанбаатар хотын 33 голомтыг илрүүлсэн байна. Өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт 2-3 шинжилгээний цэгийг ажиллуулна. Тодруулбал, 

Шинжилгээний төвүүдийн  байршил:  

Баянгол: 

20-р сургууль

13-р сургууль

Баянзүрх 

69-р сургууль /Шавь цогцолбор/ 

48-р сургууль 

84-р сургууль 

Сонгинохайрхан 

62-р сургууль

36-р сургууль

67-р сургууль

Сүхбаатар: 

3-р сургууль

58-р сургууль

Хан-Уул 

18-р сургууль

34-р сургууль

Чингэлтэй 

39-р сургууль

50-р сургууль

Багануур

Халдвартын тасаг

Нийгмийн эрүүл мэндийн төв

Налайх:

Амбулаторийн хуучин байр

Багахангай

Эрүүл мэндийн төвд тус тус шинжилгээг авна. 

ЗГ болон УОК-ийн шийдвэрийг хүндэтгэж хамтарч ажилласан нийт иргэддээ баярлалаа. Алдаагаа цаашид засаж, сайжруулах болно" гэлээ.