Цаг үеийн мэдээ

Монголд төдийгүй дэлхийн загварын ертөнцөд карьер нь өндөрт яваа загвар өмсөгч Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай боллоо. 

Энэ нь Монгол хүн 120 жилийн түүхт, дэлхийн алдарт Mercedes-Benz брэндийн зураг авалтад албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм.

Загвар өмсөгч Ж.Энэрэл нь Нью-Йорк, Милан, Лондон зэрэг дэлхийд алдартай загварын шоунд амжилттай оролцож байсан ба Дэлхийн томоохон брэндүүдийн тоонд зүй ёсоор багтдаг “Hermes” брэндийн шинэ коллекцийг танилцуулан, Парисын загварын тайзнаа алхаж явсан чадварлаг модель юм.