Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Сүүлийн 24 цагт /02.24/ улсын хэмжээнд нийт 11905 хүнд шинжилгээ хийхэд 45 хүнээс коронавирус илэрлээ. Шинэ тохиолдууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Нийт тохиолдлын 13 нь "Нэг хаалга- Нэг шинжилгээ" ний хавьтлууд юм.  Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2952 болсон гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.