Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хувийн байгууллагуудын оруулж ирж буй COVID 19-ийн вакцины талаар тодруулга өглөө. 

Тэрээр: "Хувийн байгууллагуудын оруулсан ирсэн вакциныг иргэд сайн дураар хийлгэх боломжтой. Тодруулбал, иргэн өөрийн сайн дураар, төлбөрөө төлөөд дархлаажуулалтад хамрагдах боломж бүхий хуультай. Тиймээс хувийн байгууллагууд эрүүл мэндийн тухай, эм эмнэлгийн хэрэгслийн тухай, дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд оруулж ирэх боломжтой.  Харин улсаас эхний ээлжид эрэмбэлэн ангилалт хийж эмч, эмнэлгийн ажилтнууд гэх мэт халдварын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсийг эхэлж дархлаажуулна, дараа дараагийн бүлгийг үе шаттайгаар дархлаажуулна. Одоогоор 16 байгууллагын 8000 гаруй хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. 21,5 хувьд нь жихүүдэс хүрэх, тарьсан газар нь хөндүүрлэх гэх мэт шинж тэмдэг илэрч хоёр хоног хүртэл хугацаагаар үргэлжилж байгаа ч энэ ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Хоёрдугаар сарын 23-наас буюу өнгөрсөн 7 хоногийн мягмар гарагаас эхлэн вакцинжуулалтыг хийж байгаа ба одоогоор 12 хувьтай явж байна" гэлээ.