Цаг үеийн мэдээ

Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхан нь 2020 оны 5 сараас "Зүрх мартахгүй" төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр 99 дэх хүүхдийн хагалгааг амжилтай хийлээ.

Манай улсад анх удаа ЭМД-аас Өндөр өртөгтэй хагалгаа, зүрхний гажиг засах хагалгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөхөөр болсон бөгөөд анхны хагалгаа өнөөдөр ийнхүү амжилттай боллоо.  

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн, гавьяат эмч Ж.Чинбүрэн, гавьяат эмч Б.Болдсайхан нар хагалгааны дараа мэдээлэл хүргэж эрүүл мэндийн сайд С.Энхболд "Зүрх мартахгүй" төсийн багт талархал илэрхийлж  батламж гардуулан өглөө.

"Зүрх мартахгүй" төслийн санаачлагч Б.Болдсайхан нь БНСУ-д ходоодны хорт хавдар өвчнөө эмчлүүлэн ирээд удаагүй байгаа бөгөөд түүний биеийн байдлыг асуусан сэтгүүлчийн асуултад   "Миний бие яахав. Яадаг ч байсан ажилаа хийнэ. Өнөөдөр ч, маргааш ч хийсээр байх болно. Сайн байгаа, тогтвортой байна. Өнөөдөр хагалгаа хийсэн, маргааш ч хийнэ. Надад санаа зовж байсан ард түмэндээ, зүрх бүхэнд баярлалаа" гэлээ.