Цаг үеийн мэдээ

 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Яармагийн автозамын зорчих хэсэгт зам тээврийн осол гарч автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 04:34 цагт хүлээн авчээ

. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан 04:44 цагт очиход иргэн Н-ийн “Приус-11” загварын суудлын автомашин, иргэн Л /46 настай, эрэгтэй/-гийн “Трейлер” загварын том оврын ачааны машины араас мөргөж “Приус-11” загварын автомашинд иргэн Н/42 настай, эрэгтэй/-гийн цогцсыг 45 минут ажиллаж гарган тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

Иргэн С/35-40 орчим настай, эрэгтэй/ дух цөмөрсөн байсныг НЯТТТөв 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар