Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар гуравдугаар сарын 02-ны өдрийн 11:50 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 12:00 цагт ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.