Цаг үеийн мэдээ

Хэдхэн хоногийн өмнө 300 гаруй охин барьцаалагдаж хулгайлагдсан талаар мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл өнөөдөр 279 охидыг суллаж, тэдэнд эрүүл мэндийн үзлэг хийж байна. Нутгийн хойд хэсэг Жангебе тосгоны сургуулиас хулгайлагдаад байсан тэднээс мэдээлэл авч эхлээд байгаа аж. Тэднийг 40 гаруй хүн авч явсан бөгөөд буутай байсан учир айлган сүрдүүлж байсан гэх. Үлдсэн охид хаана байгааг бүртгэлийн дагуу олж тогтоон удахгүй мэдээлэл өгөх юм. 

Эх сурвалж: https://www.washingtonpost.com/world/2021/03/02/jangebe-nigeria-kidnapping-release/