Цаг үеийн мэдээ

Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлжээ.  

Өнөөдрийн хуралдаанаар 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөгдсөн байна. 

Хэлэлцэхээр: 

- Коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал) 

- Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай, 

Танилцахаар: 

- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар, 

- Шатахууны хангамж, үнэ, 

- Агаарын тээврийг либералчлах асуудлаар, 

- Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэр, 

- Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерын тухай зэрэг асуудалтай  танилцахаар төлөвлөөд байна гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. 

Таны сурталчилгаа