Цаг үеийн мэдээ

"Одоогоор вакцинд 11120 хүн хамрагдаад байна. Тэдний 40 орчим хувьд нь түгээмэл хариу урвал илэрсэн. Үүнд халуурах, тарьсан ором дээр өвдөх, хөндүүрлэх, бие арзайх, толгой өвдөх шинж тэмдгүүд 1-2 хоногийн хугацаанд илэрч байна" хэмээн ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэллээ.

Вакцинжуулсан иргэдийг цахим санд бүртгэж байгаа ба энэ мэдээллийг e-mongolia системд нэвтэрсэн тул иргэд дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээгээ хэвлэж авах боломжтой.